"COVID-19"-тэй тэмцэж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-13 15:33:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "COVID-19" цар тахалтай тэмцэж байгаа төрийн албан хаагч, тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 412 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 317 нь эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-д коронавируст халдвартай 90 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76  нь хөнгөн байна.

Холбоотой мэдээ