Талхны үнэ нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-12 22:15:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт талхны үнэ 1000 төгрөгөөс 1500 төгрөг болж нэмэгдээд байна. Өчигдөр өглөө "Мишээл", "Буриад", "Баянбулаг", "Хлеб", "Хишиг" цехүүд цахим сүлжээнд талхны үнийг нэмж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар талх үйлдвэрлэгчдээс тодруулахад, сүүлийн саруудад алдагдалтай ажилласан, талхны үнийг нэмж буй нь цар тахал үүссэнтэй огт холбоогүй хэмээн тайлбарлаж байв.

Тодруулбал, гурилаас гадна давс, хөөлгөгч, тос зэрэг талхны орц, мөн сав баглаа боодлын үнэ нэмэгдсэн гэлээ. Талх үйлдвэрлэгчид сүүлийн нэг сарын хугацаанд хасах тооцоотой ажиллажээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, усны төлбөр, цалин хөлсний доод хэмжээ нэмэгдсэн нь ч талхны үнийг 1000 төгрөгт барих ямар ч боломжгүй болгосон байна. Өнөөдрийн байдлаар талх үйлдвэрлэгчид шуудай гурилыг 30800 төгрөгөөр худалдан авч байгаа аж. 

Холбоотой мэдээ