Цагааннуур боомтоор зөвхөн шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-12 12:32:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр хилийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-ны өдрөөс гарагийн зохицуулалттайгаар сар бүрийн хоёр, дөрөв дэх 7 хоногт нээхээр болсон.

Ингэхдээ зөвхөн шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нараас сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн коронавирусний халдваргүй тухай лабораторийн тодорхойлолт шаардах аж. 

Хилийн боомтыг нээхтэй холбогдуулан Цагааннуур дахь гаалийн лабораторийг вирусний шинжилгээний лаборатори болгон ашиглах, Өлгий хотын захад ачааны машинуудыг байрлуулах газрын асуудлыг шийдвэрлэх, хилээр нэвтэрсэн тээврийн жолооч нарыг тухайн өдөртөө багтаан буцаахтай холбоотой бэлтгэл ажлуудыг аймгийн Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ