Украинд амралтын өдрүүдээр хөл хорио тогтооно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-12 09:41:51

КИЕВ. /Ukrinform/. Украины Сайд нарын танхим “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд амралтын өдрүүдээр хөл хорио тогтоох шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. Амралтын өдрийн хөл хорио 11 дүгээр сарын 14-нөөс 30 хүртэл үргэлжлэх юм.


Эрүүл мэндийн сайд Максим Степановын мэдээлснээр, уг шийдвэр гурван долоо хоногийн хугацаанд хэрэгжинэ. Ингэснээр бямба гаргийн 00:00 цагаас даваа гаргийн 00:00 цаг хүртэл санхүүгийн үйлчилгээ, шуудан, эрүүл мэндийн байгууллага, шатахуун түгээгүүр, авто үйлчилгээний компаниудаас бусад үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд хүнсний дэлгүүрүүд ахмад настай хүмүүст үйлчлэхийг эн тэргүүнд тавих шаардлагатай ажээ.


Украинд өнөөдрийн байдлаар 489808 хүн коронавирусний халдвар авч, 221459 хүн эдгэрч, 8947 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ