Японоос 146 иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 23:00 цагт газардлаа.
Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудалд тусгаарлаад байна.
Түүнчлэн энэ сарын 12,
13-нд хийх байсан тусгай нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж,
цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай нислэг үйлдэх эсэхийг
шийдвэрлэхээр болжээ.