Ломбардууд баталгаат жингээр үйлчлэхгүй байгаа нь шалгалтаар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-11 12:57:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ШӨХТГ-ын улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газар, МХЕГ, Мал эмнэлгийн газар хамтран барьцаалан зээлдүүлэх газар, зах худалдааны төв, супермаркетууд болон “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-уудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж буюу ломбардуудаас стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж нэг ч бүртгэгдээгүй байна. Тухайлбал стандартад заасан баталгаат жин хэмжүүрээр иргэдэд үйлчлээгүй, иргэдийн эд хөрөнгийг хадгалах найдвартай байр сав байхгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, алдангийн хэмжээг нэмэгдүүлж буруу тооцдог зэрэг зөрчил илэрчээ. Орхон аймагт 96 ломбард бүртгэлтэй байдаг  ч эдгээрээс 50 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Зах худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтаар “Зарагдсан барааг буцаахгүй гэсэн зөрчил хамгийн их гардаг байна. Ийм хуулийн зүйл заалт Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид байхгүй гэдгийг ШӨХТГ-ын улсын байцаагч хэлж  хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Хэрэв шаардлага биелүүлж ажиллаагүй болон давтан зөрчил гаргасан  тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авахыг анхааруулж таван сая төгрөгөөр торгохыг сануулжээ.

 

 

 

Холбоотой мэдээ