Америкчуудын 80 орчим хувь нь Ж.Байденыг ялсан гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-11 11:03:46

ЛОНДОН. /Reuters/. Америкчуудын дийлэнх нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байден ялалт байгуулсан гэж үзэж байгааг “Ipsos” алба болон “Reuters агентлагийн явуулсан социологийн судалгааны дүн харуулжээ.


Санал асуулгад оролцогчдын 79 хувь нь Ж.Байденыг ялагч үзэж байгаа бол 3 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг ялсан гэж үзжээ. Харин 13 хувь нь сонгуулийн дүнг хараахан гараагүй гэж үзсэн бол 5 хувь нь хариулт өгөөгүй байна.


Түүнчлэн Ардчилсан намын бараг бүх дэмжигч Ж.Байденыг ялсан гэж үзсэн бол Бүгд Найрамдах намынхны 60 орчим хувь нь түүнийг ялсанд тооцож байна.


Судалгааг 11 дүгээр сарын 7-ноос 10-ны хооронд явуулж, орон даяар 1.3 мянга орчим хүн оролцжээ. 

Холбоотой мэдээ