Дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-25 19:47:33

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын зүүн хэсэгт орших 29 дүгээр хорооллыг Европын хөгжилтэй хотуудын жишгээр хөгжүүлэхийн тулд төлөвлөгөө ёсоор 75 га газарт өндөр биш барилга, сүлжээ зам, ногоон орчин, дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулахаар болжээ.

Энэхүү ажлын зураг төсөв зургаадугаар сард бэлэн болох юм. Тус аймгийн газрын хөрсний хувьд мод ургах хөрс сайтай учраас тус хорооллын 50 хувьд нь ногоон байгууламжийг бий болгоно хэмээн аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа. Уг 29 дүгээр хороолол нь үйлдвэрийн орчимд тул энд үйлдвэрүүдийн ажилчдыг орон сууцаар хангах бодлого баримталж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөжээ. Жижиг хорооллыг нэгээр нэмэх энэхүү 29 дүгээр хорооллын бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхлэх аж.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ