ОХУ-д өдөрт 20977 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 16:32:13

МОСКВА. /TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 20 977 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 1 817 109-д хүрсэн тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Өмнөх өдөр нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон буюу 21 798 тохиолдол илэрсэн билээ. ОХУ-д тийнхүү тав дахь өдрөө дарааллан 20 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.


Нэг өдөрт эмнэлгээс гарсан  хүний тоо 15 600-аар нэмэгдэж, 1 350 741-д хүрчээ. Эмчлэгдсэн өвчтөнүүүдийн эзлэх хувь 74.3 хувийн түвшинд байгаа аж.


Харин нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 368-аар нэмэгдэж, 31 161 болсон бол  нас баралтын түвшин 1.71 хувьд байна. 

Холбоотой мэдээ