Чернобылийн объектуудыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад оруулахыг санал болгожээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-09 14:49:58

МОСКВА. /АиФ/. Чернобылийн бүсийн хэд хэдэн объектыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг Украинд санал болгожээ.


Энэ тухай тус улсын Соёл, мэдээллийн бодлогын сайд Александр Ткаченко “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүнчлэн тусгай бүсийг аялал жуулчлалын газар болгон хөгжүүлэх өөр нэг зорилт тавьснаа тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Чернобылийн бүсэд зорчих үйл явцыг журамтай болгох, аялалын маршрут боловсруулах, чанартай дэд бүтцээр хангах, аяллын хөтөч нарыг сургах шаардлагатайг мөн дурдав. Үүнээс гадна аялал жуулчлалын тусгай брэнд боловсруулах шаардлагатайг тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ