МАН Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-25 14:56:18

МАН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Говь-Алтай болон Дархан-Уул аймгийн тус намын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Говь-Алтай аймгийн 3 нэр дэвшигч, Дархан-Уул аймгийн 6 нэр дэвшигчийг сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан хариу өгчээ. Энэ тухай МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "УИХ болон орон нутгийн сонгуулийг МАН шударга явуулах талд анхаарал тавин ажиллаж байгаа. Гэтэл  тойргийн хороодод хууль зөрчсөн асуудлыг зориудаар гаргаж, орон нутагт МАН-д суудал авчрах магадлал өндөртэй нэр дэвшигчдийг нэрийг нь татуулах ажлыг зохион байгуулалттай хийж байгаа нь зүйд нийцэхгүй" гэлээ.

Тиймээс СЕХ болон аймгийн сонгуулийн хороодод шаардлага хүргүүлэх гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ