Энэ сарын гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-06 11:43:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар 11 дүгээр сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 - 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэв.

Холбоотой мэдээ