Украинд одоогоор хөл хорио тогтоохгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КИЕВ. /Ukrinform/. Украины Засгийн газар орон даяар хөл хорио тогтоох талаар төлөвлөөгүй байна гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль “Telegram” хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгдэв.
Украинд сүүлийн
үед “COVID-19” халдварын
тохиолдлын тоо нэмэгдэж байгаа юм. “Засгийн газар цар тахлын нөхцөл байдлыг
дордохоос сэргийлэхийн тулд хатуу хязгаарлалтыг танилцуулна” гэж Д.Шмыгаль мэдээлжээ.
Мөн Засгийн газар
халдвар авсан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн орнуудын тоог нэмэгдүүлж,
хүчилтөрөгчийн төхөөрөмжөөр тоноглоход 21 сая орчим ам.долларыг зориулсан гэдгийг
тэрбээр онцлон хэлсэн байна.
Украинд лхагва
гаргийн байдлаар 420617 хүн халдвар авч, 176404 хүн эдгэрч, 7731 хүн нас барсан
гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.