Америкийн сонгууль болж буй энэ үед Хонконгийн биржийн уналт өсөлтөөр солигдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-04 12:30:18

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Америкийн сонгууль болж буй энэ үед Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг үнэт цаасны ханшийн уналт өсөлтөөр солигджээ. “Hang Seng” индекс 125 нэгж буюу 0.49 хувиар өсөж, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлж буй 25 мянга гэсэн тоог давж 25061 болжээ.


Хятадын автомашин үйлдвэрлэгч "Geely Auto" компанийн хувьцааны ханш 6.13 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 20.25 хонконг долларт хүрсэн бол “HSBC” банкны хувьцааны ханш болон компьютер үйлдвэрлэгч “Lenovo Group”-н ханш 3.67 гаруй хувиар өссөн байна.


Харин цахим худалдаа эрхлэгч “Alibaba” компанийн хувьцааны ханш 6.78 хувиар буурч, нэгж хувьцаа нь 279.2 хонконг долларт хүрчээ. 

Холбоотой мэдээ