“Зэвсэг-2020” арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцохыг мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-03 22:34:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулж буй “Зэвсэг-2020” нэгдсэн арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцохыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдэгдлээ.


Иймд 11 дүгээр сарын 30-ны дотор хувийн болон байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт аль ойр байгаа цагдаагийн байгууллагын нэгжид биечлэн бүртгүүлэх шаардлагатайг онцолсон юм. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ:

1. Галт зэвсгийн гэрчилгээ

2. Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/

3. Галт зэвсгээ биет байдлаар авч ирэх бөгөөд заасан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүйгээр ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ