Цагдаагийн алба хаагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдынхаа гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх чиглэлд олон талт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, өнөөдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Ховд их сургуулийн Нийгэм
хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.  
Гэрээний дагуу эхний ээлжинд цагдаагийн 46 алба хаагч англи хэлний сургалтад хамрагдах юм.  
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    