АНУ-ын бизнес эрхлэгчид сонгуулийн үеийн болзошгүй эрсдэлд бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-03 16:36:44

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй тул улс даяарх дэлгүүрийн эзэд цонхоо модоор даруулан хадаж байна.


Өнгөт арьст эрэгтэй Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон аж ахуй нэгж дээрэм тонуулд өртсөн юм.


Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч буй томоохон фирмүүдийн дунд “Saks 5th Avenue, Nordstrom”, “CVS” зэрэг багтаж байна.


Мөн сонгууль өрсөлдөөнтэй болох төлөвтэй байгаа нь санхүүгийн зах зээлүүдэд нөлөөлж болзошгүй байна. Гэсэн хэдий ч АНУ-ын гол индексүүд даваа гаргийн орой өссөн дүн үзүүлжээ. 


Үндэсний санал асуулгын дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тэргүүлсэн дүн үзүүлж байгаа боловч түүний манлайлал сонгуулийн үр дүнг шийдэх боломжтой муж улсуудад сул байна.


New York Times” сонинд “US Election Project” цахим хуудасны мэдээллийг иш татан уламжилснаар, АНУ-ын 97.6 сая сонгогч саналаа урьдчилан өгсний 62.1 сая нь шуудангаар, 35.5 сая нь санал авах байранд биечлэн ирж саналаа өгчээ. 

Холбоотой мэдээ