Шинжаанд халдварын таван шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-11-03 14:56:35

ӨРӨМЧ. /Xinhua/. БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд даваа гарагт “COVID-19” халдварын таван тохиолдол шинээр илэрлээ гэж тус бүс нутгийн Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнө нь бүртгэгдээд байсан халдварын шинж тэмдэггүй тохиолдлууд бөгөөд даваа гарагт батлагдсан тохиолдлын тоонд оруулсан байна.


Мөн даваа гарагт Шинжаанд халдварын шинж тэмдэггүй 13 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрийг өмнөд нутгийн Кашгар хотын Шуфу тойрогт эмнэлгийн хяналтад оруулан тусгаарлажээ.


Кашгарт өнгөрсөн ням гарагт бүх оршин суугчийг нуклейн хүчлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах гурав дахь шатыг эхлүүлжээ. Өмнөх хоёр шат 10 дугаар сарын 27, 31-нд тус тус дууссан юм.  


Даваа гаргийн байдлаар Шинжаанд “COVID-19”-ийн батлагдсан 62 тохиолдол, халдварын шинж тэмдэггүй 231 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ