Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-03 11:50:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 80 хувьтай хангаад байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тодруулбал аймгийн Засаг даргын захирамжаар малчин, мал бүхий иргэд 138.2 мянган тн хадлан, 36.1 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс одоогийн байдлаар 67796,8 тн өвс, 40876,1 тн ногоон тэжээл, 10712,5 тн гар тэжээл, 5661,9 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгэжээ.

Харин өвлийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын энэ оны 19 дугаар тогтоолоор тус аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нийт 4650 тн өвс, 1230 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэйгөөс аймгийн нөөцөд 300 тн өвс 65 тн тэжээлийн нөөцтэй байгаа аж. Мөн аймаг өөрийн сумаас хадлан бэлтгэх бололцоотой Цээл, Аргалант, Угтаалцайдам, Сүмбэр, Жаргалант, Баянцогт, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сум хадлан бэлтгэж, Дорнод аймагт зургаан сумын 10 салаа, Сэлэнгэ аймагт таван салаа, Сүхбаатар аймагт нэг салаа ажилласан байна. Түүнчлэн уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх ажлыг аймгийн хэмжээнд өрнүүлэн “Гар тэжээлээ бэлтгэж сурцгаая” аяныг зарлан, гарын доорх түүхий эд ашиглан тэжээл бэлтгэх зөвлөмж, аргачлалыг гарган сумд болон аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мал эмнэлгийн газар Хүмүүн цогцолбор сургууль, Нэгдсэн эмнэлэг, ХХААГ-аас нийт 900 кг гар тэжээл бэлтгэн төвлөрүүлсэн байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ