Сноуден Оросын иргэн болохоор шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-02 15:05:52

МОСКВА. /TASS/. АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Орос-Америкийн давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


"Олон жилийн турш эцэг эхээсээ хол байсны дараа эхнэр бид хоёр хүүгээсээ холдох өчүүхэн ч хүсэл алга. Ийм учраас хил хаалттай, цар тахлын үед бид АНУ, ОХУ-ын давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байна" гэж тэрбээр бичжээ.


Сноуден 10 дугаар сарын сүүлчээр ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авсан юм.


Сноуден гадаадын удирдагчдын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын тусгай албаны цахимаар тагнах аргуудын талаарх нууц мэдээллийг 2013 онд олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөрдөн шалгалтаас зугтаж, ОХУ зэрэг улс орнууд руу орогнох хүсэлт илгээсэн байна. 2014 оны наймдугаар сард ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим нь дахин гурван жилээр сунгуулсан юм. АНУ-д Сноуденийг тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд зүйл анги тус бүрээр хамгийн багадаа 10 жил хоригдох ял авч магадгүй байна. АНУ-ын засаг захиргааны албан тушаалтнууд Сноуденийг урвагч гэж үздэг бөгөөд үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан учир түүнийг уучлахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм. 


Холбоотой мэдээ