ЭМЯ: "COVID-19"-ийн 6 тохиолдол нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-31 14:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр манай улсад хийсэн "COVID-19"-ийн шинжилгээнд нийт 89.325 хүн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар уг халдвараар 33 хүн эмчлэгдэж байгаагаас 24 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байдалд байна. Өнөөдөр халдварын 6 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 346-д хүрээд буй талаар ЭМЯ албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Нэг ёсондоо манай улсад зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 346 болоод байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын талаар ЭМЯ-наас одоогоор тодорхой мэдээлэл хийгээгүй байна. 

Хамгийн сүүлд манай улсад Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 хүн эх орондоо ирсэн юм. Тэдний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэн шалтгаантай иргэн байв. Тэднийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байгаа юм. 



Мөн өнгөрсөн хугацаанд ОХУ-аас орж ирсэн 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвартай нь тогтоогдсон. Тиймээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар Засгийн газраас шийдвэрлээд байна.


Тусгаарласан нийт 31.337 хүнээс 3212 нь яг одоо тусгаарлалтад байна. Эдгэрсэн 313 хүнээс:

  • хяналтад 3, 
  • гэрийн ажиглалтад 6,
  • ажиглалтаас 304 хүн гараад байна. 
Холбоотой мэдээ