Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн
хөдөлгөөнт лаборатори энэ сарын 24-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт
орших хилийн Цагааннуур боомтод байрлаж, ОХУ-аас бараа таваар тээвэрлэдэг
жолооч нарт шинжилгээ хийж байгаа.
Тус лаборатори нь нийтдээ 67 хүнд шинжилгээ хийгээд байгаа аж.
Харин энэ сарын 29-ний өдөр ОХУ-аас ирсэн хоёр жолоочоос "Ковид-19" халдвар
илэрчээ.
Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тухайн 2 жолоочийг
ачааны хамт ОХУ руу буцаасан байна.
Мөн маргааш Баян-Өлгий аймагт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ирж,
Цагааннуур боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид үргэлжлүүлэн
ажиллуулах эсэхийг хэлэлцэх ажээ.