ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд борлуулах талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-10-30 11:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа хөгжүүлэх зөвлөлийн Гүйцэтгэх дэд захирал Патрик Лаутай уулзлаа.


Уулзалтаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, монгол компаниудыг Хонконгийн зах зээлээр дамжуулан дэлхийн зах зээлд өрсөлдөхөд нь дэмжих талаар санал солилцлоо. Мөн талууд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдэд хөрөнгө татах, Монголын гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тус Хонконг цаашлаад бүс нутгийн орнуудын зах зээлд борлуулахад хамтран ажиллахаа зарчмын хувьд тохиролцов. Улмаар хоёр талын болон бүс нутгийн Худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарсан уулзалт зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах боломжийг судалж идэвхтэй ажиллах талаар санал нэгдэв.


Жижиг, дунд үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой Хонконгийн Худалдаа хөгжүүлэх зөвлөл нь 1966 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хилийн чанадад 50 гаруй төлөөлөгчийн газартай, дэлхийд томоохонд тооцогдох бизнес хөгжлийн байгууллага юм. 

Холбоотой мэдээ