"Нөхдөдөө өгөх бидний зөвлөгөө" уралдааны дүн гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-29 15:45:13

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас "Номын баяр-2020" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан "Нөхдөдөө өгөх бидний зөвлөгөө" уралдааны дүн гарчээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан "Ковид-19" цар тахлын сэдвийн агуулгаар шторк бэлтгэх энэхүү уралдаанд нийт 16 сургууль, цэцэрлэгээс 300 гаруй хүүхэд багачууд оролцсон  байна.

Бага насны ангилалд явуулсан энэхүү уралдаанд хүүхдүүд цар тахлын үед гар нүүрээ хэрхэн угаах, яаж хэвшүүлэх, дархлаагаа яаж дэмжих, амны хаалтыг ямар хугацаанд яаж зүүх вэ гэдгийг товч тодорхой, бүрэн илэрхийлж гаргажээ. Зарим хүүхэд дүрийн тоглолтоор илэрхийлж оролцсон нь уралдааны тавьсан шаардлага болох шторк гэсэн төрлөөс хазайсан байлаа гэдгийг шүүгчид хэлж байв. Таван шүүгчээс гадна тус шторкууд нь нийгмийн сүлжээнд хэр олон хүний хандалтыг авч, лайк, шэйр авсан байна вэ гэдгийг нэг үзүүлэлт болгон шалгаруулжээ.

Тэргүүн байрт 13-р цэцэрлэг, дэд байрт 1-р цэцэрлэг, гутгаар байрт Улаанбаатар хотоос оролцсон Э.Булган тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ