Ираны парламентын дарга коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-28 12:49:44

ТЕХРАН ./ISNA/. Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф коронавирусээр халдварлажээ.


Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай шөнө дунд тодорхой болжээ. Одоогоор Галибаф тусгаарлагдаж байгаа хэдий ч албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бодолтой байна.


Сүүлийн өдрүүдэд Иранд халдварын тохиолдлын тоо дахин сэргээд байгаа юм. Зуны сүүлчээр тус улсад халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байсан хэдий ч удалгүй дахин өсөж эхэлжээ. Иранд халдварын хоёр дахь дэгдэлт дэгдэж эхэлсэн тухай 7 дугаар сарын 15-нд албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн мягмар гаргийн байдлаар тус улсад халдварын нийт 581 824 тохиолдол бүртгэгдэж, 463 611 хүн эдгэрсэн бол 32 953 нас баржээ. 

Холбоотой мэдээ