Бангладешт Францын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-28 12:39:48

ДАКА. /BBC/. Бангладешийн нийслэл Дака хотод олон арван мянган хүн Францын лалын радикал үзэлтнүүдийн талаарх байр суурьтай холбогдуулан тус улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг шаардан жагсжээ.


Жагсагчид зөнч Мухаммедийн шог зургийг зөвтгөсөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зургийг шатаасан бол цагдаа нар жагсагчдыг Францын Элчин сайдын яамны байрны орчимд очихоос сэргийлсэн байна.


Э.Макрон Францын секуляризмийг зөвтгөснөөсөө хойш лалын шашинтнууд давамгайлдаг хэд хэдэн орны хараанд оржээ. Тэрбээр энэ сарын эхээр зөнч Мухаммедийн шог зургийг үзүүлснийхээ улмаас толгойгоо тасдуулсан багшид хүндэтгэл үзүүлээд, Франц шог зураг үзүүлэхээ зогсоохгүй гэж мэдэгджээ.


Цагдаа нарын тооцоолсноор, Дакад болсон жагсаалд 40 мянга орчим хүн оролцжээ. Жагсагчид "Францын бараа бүтээгдэхүүнийг бойкотол" хэмээн хашхирч, Э.Макроныг шийтгэхийг уриалж байжээ. Даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Францын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг ард иргэддээ уриалсан юм. 

Холбоотой мэдээ