Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан болно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-28 12:58:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ сарын 30, 31-нд үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан болно.

Үндэсний бөхийн өсвөр үеийн 2020 оны улсын аварга шалгаруулах 57 дахь удаагийн шигшээ барилдааныг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, ОУХМ, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Монгол Улсын манлай начин Э.Энхбат, Жи-мобайл корпораци ивээн тэтгэж байна гэж аймгийн Биеийн тамир, спортын газар мэдээллээ.

Өсвөрийн бөхчүүд 16, 17, 18 насны ангиллаар барилдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн, тухайн аймаг, дүүргийн харьяат буюу тэнд сурч, амьдардаг тус бүр нэг бөх зодоглох юм байна. Зөвхөн 16 насанд хүрч иргэний үнэмлэх авсан хөвгүүд барилдахаар улсын аварга шалгаруулах шигшээ барилдааны зааварт тусгажээ.

Холбоотой мэдээ