Сүхбаатар сумын Засаг даргаар Л.Ганболдыг уламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын МАН-ын Хорооны хуралдаанаар Лхагважавын Ганболдыг Сүхбаатар сумын Засаг даргаар
томилохоор болж сумын ИТХ-д тогтоолыг уламжиллаа.
Сумын Засаг даргад хуучин дарга Т.Гантулга,
аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ганболд
нар нэр дэвшин өрсөлдлөө. Ингээд хуралд
оролцсон гишүүдийн 56 хувь нь Л.Ганболдыг дэмжсэн байна. Энэхүү
тогтоолыг шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах Сүхбаатар сумын ИТХ-ын анхдугаар
хуралдаанаар хэлэлцэх юм.