“BTS” хамтлаг “American Music Awards” наадамд гурав дахь жилдээ нэр дэвшлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-27 12:37:13

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “American Music Awards” хөгжмийн наадамд гурав дахь жилдээ дараалан нэр дэвшлээ гэж “Big Hit” энтертайнмент өнөөдөр мэдээллээ.


Ирэх 11 дүгээр сарын 22-нд болох “American Music Awards” наадамд долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг “Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг”, “Олны таашаал хүртсэн уран бүтээлч” шагналд тус тус нэр дэвшжээ.


“Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг” шагналд “BTS”-ээс гадна “Jonas Brothers”, “Maroon 5” нэр дэвшсэн бол “Олны таашаал хүртсэн уран бүтээлч” шагналын төлөө Билли Айлиш, Ариана Гранде болон “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “EXO”, “NCT 127” хамтлаг өрсөлдөж байна.


BTS” 2018 онд “Олны таашаал хүртсэн уран бүтээлч”-ээр шалгарснаар “American Music Awards” наадмаас шагнал хүртсэн Солонгосын анхны уран бүтээлчид болсон юм. Мөн 2019 оны наадмаас “Олны таашаал хүртсэн уран бүтээлч”, “Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг”, “Оны шилдэг аялан тоглолт” шагнал хүртжээ.


BTS” хамтлаг нь дэлхийн хөгжмийн томоохон наадмуудаас олон шагнал хүртсэний зэрэгцээ Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг Солонгосын уран бүтээлчдээс анх удаа тэргүүлсэн амжилтыг саяхан үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ