Энхтайваны өргөн чөлөө, "Драгон" төвийн зам дагуу буцаж эргэхийг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-26 10:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрөөс төв замын дагуу зарим зорчих хэсгийн буцаж эргэх эргэлтийг нээж байна. Тодруулбал, энд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, I хорооллын 32-р байрны урд хэсэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, "Драгон" төвийн урд хэсгийн зорчих хэсгийн зарим буцаж эргэх эргэлтийг нээж, хөдөлгөөний зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг оруулж буй талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас мэдээллээ.  

Энэ нь замын хөдөлгөөний нөхцөл байдал, урсгал чиглэл, тээврийн хэрэгслийн тоон өөрчлөлтөөс шалтгаалж ийм зохицуулалтыг хийж хөдөлгөөний эрчмийн тооллого хийж байгаа аж. Иймд тухайн хэсэгт зорчиж буй жолооч нар тэмдэг заалтыг сайтар анхаарч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг сануулжээ.




Холбоотой мэдээ