Алтанбулаг боомтоор 70 иргэнийг татан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-23 10:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь хилийн Алтанбулаг боомтын автозамын шалган нэвтрүүлэхээр өнөөдөр 70 орчим иргэнийг татан авав.

Иргэдийг тусгай зориулалтын автобусаар нийслэл Улаанбаатар хотод  авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ ОХУ-ын талтай тохиролцон олноор нь бус цөөн цөөнөөр нь нарийн зохион байгуулалттай оруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулан, ариутгал халдваргүйжүүлэлт хийн асуулга авч байна.

Энд ХХЕГ-ын хилийн ангийн алба хаагчид, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч нар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 



Холбоотой мэдээ