Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-21 17:01:35

СИНГАПУР. /TASS/. Богино хугацаанд коронавирусээр халдварласан эсэхийг нь амьсгалаар нь тодорхойлдог шинэ оношлуурыг Сингапурын эрдэмтэд танилцуулжээ. Энэ тухай “Breathonix” компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Энэ оношлуурын эмнэлзүйн эхний туршилтуудад Үндэсний халдварт өвчний төвөөс 180 өвчтөн оролцоход, 90 хувийн нарийвчлалтай гарсныг судалгааны дүн харуулжээ. Ойрын хугацаанд энэхүү оношлуурыг мөн сайн дурын 600 хүнд туршиж үзэх аж.

Төслийг удирдагчдын нэг, Сингапурын үндэсний их сургуулийн төлөөлөгч Зя Жунан мэдэгдэхдээ, иймэрхүү оношлуурыг ашиглахад бэлтгэгдсэн мэргэжилтэн шаардлагагүй бөгөөд онгоцны буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар ч ашиглах боломжтой юм гэжээ. Хариу нь хэдхэн минутын дотор гарах боломжтой гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэв.

Коронавирусийг илрүүлэх одоогийн арга замуудаас ялгаатай нь Сингапурын эрдэмтэд хүний амьсгалын химийн найрлага дахь өөрчлөлтийг тэмдэглэн авах аж. 

Холбоотой мэдээ