Засаг даргыг улираан сонгож, анхны эмэгтэй ИТХ-ын даргатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-21 16:26:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын Хорооны 7-р хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар ирэх дөрвөн жилд аймгаа удирдан чиглүүлэх удирдлагуудаа сонгох чухал асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Засаг даргад Ш.Оргил, О.Дамдинпүрэв нар нэр дэвшин өрсөлдөж, Ш.Оргилыг улираан сонгох шийдвэрийг аймгийн намын хорооны хуралд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжлээ. 

Мөн хурлаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргад Б.Нарантуяа, Ж.Сайнцог, Ж.Отгонхүү нар нэр дэвшин өрсөлдлөө. Ингээд аймгийн намын хорооны хуралд оролцсон гишүүдийн 66.6 хувийн саналаар Б.Нарантуяаг сонголоо. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч даргаар ажилласан юм. Энэ сарын 23-ны баасан гарагт шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар энэхүү шийдвэрийг хэлэлцэж баталгаажуулна.

Холбоотой мэдээ