Богдхан уулын хамгаалалтын захиргаанд дөрвөн мотоцикл өглөө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 17:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай хог хаягдал преслэгч болон дөрвөн мотоциклыг хүлээлгэн өглөө. 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Богдхан уулын дархан цаазат газарт байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл, ард иргэдийн алхдаг маршрутын ойр орчим дахь бодит байдалтай танилцсан юм. Амралтын өдрүүдэд Богдхан ууланд 600-700 хүн тогтмол алхаж, тэр хэмжээгээр хог хаягдал үлддэг. Байгаль хамгаалагчид дархан цаазат уулаа хамгаалахаас гадна иргэдийн хаясан хогийг түүх, гал түймэр зэрэг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийг уулнаас буулгах гээд олон ажилтай нүүр тулдаг байна.

Ийм нөхцөл байдлыг нь харгалзан Д.Сарангэрэл сайд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд байгаль хамгаалагч нар овор ихтэй хуванцар хаягдлыг шахаж нягтаршуулан тээвэрлэх, туулах чадвар сайтай мотоциклоор албан үүргээ түргэн, шуурхай гүйцэтгэх боломжтой боллоо.

Холбоотой мэдээ