Энэтхэгт өдөрт халдварын 50 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-10-21 14:46:55

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа өдөрт 50 мянгаас цөөн “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 46790 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 7597063-д хүрчээ. Тус улсад сүүлд өнгөрсөн долоодугаар сарын 28-нд 47703 тохиолдол илэрсэн байна.


Энэтхэгт коронавирусээр халдварласан хүмүүсийн 88.63 хувь нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 748538 хүн эмчлүүлж байгаа ажээ.


Мягмар гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди олон баяр нэгэн зэрэг тохиож буйтай холбогдуулан ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр зайнаас харилцаж, хувийн ариун цэврээ сахиж, амны хаалт зүүхийг уриалаад, вакцин гарах хүртэл анхаарал болгоомжоо сулруулж болохгүй гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ