Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБАКУ. /report.az/.
УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо Армени, Азербайжанд байдаг
байгууллагуудын ивээл дор зохион байгуулагдах тоглолтуудыг явуулахаа түр
зогсоожээ. Энэ тухай УЕФА-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Уулын
Карабахт мөргөлдөөн болж буйтай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ. Хоёр улсын
хөлбөмбөгийн холбоод эдгээр байгууллагын ивээл дор тоглолт зохион байгуулах
газруудыг төлөөлөх ёстой юм.
"УЕФА
нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Одоогоор энэ шийдвэр нь Азербайжаны
нийслэл Баку хотод ирэх оны зун зохион байгуулах Хөлбөмбөгийн Европын аварга
шалгаруулах тэмцээнд хамааралгүй" гэж мэдэгдэлд дурдсан байна.
1988
онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа
мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлсэн юм. 1992-1994 онуудад болсон
зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжан Уулын Карабах болон зэргэлдээх бүс
нутгуудад тогтоосон хяналтаа алдсан юм. Нөхцөл байдал 9 дүгээр сарын 27-нд
дахин хурцдаж, маргаантай нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа эхэлсэн юм. Хоёр
улс дайны байдал зарлаж, дайчилгаа явуулсан юм.