“Heathrow” нисэх буудал дээр “COVID-19”-ийн нэг цагийн шинжилгээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-20 14:03:56

ЛОНДОН. /Reuters/. Олон улсын аяллыг сэргээх Их Британийн төлөвлөгөөний дагуу “Heathrow” нисэх буудлаас Хонконг, Италийг зорьж буй зорчигчдыг нисэхээс нь өмнө “COVID-19”-ийн нэг цагийн шинжилгээнд хамруулна гэж “The Times” сонинд өнөөдөр мэдээллээ.


“Түргэн оношлуурыг “Heathrow” нисэх буудалд нэвтрүүлснээр тусгаарлалтыг алгасахад “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай орнууд руу зорчигчдыг аялахыг зөвшөөрнө” гэж "The Times" мэдээлжээ. Уг мэдээнд тэмдэглэснээр, зорчигчид шинжилгээнд 80 фунт.стерлингийг төлөх бөгөөд урьдчилан захиалга өгөх шаардлагатай ажээ. 

Холбоотой мэдээ