Олимпийн тасалбарын загварыг хуулбарлах боломжгүй

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-23 17:39:25

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Энэ зун Рио-де-Жанейро хотод болох Олимпын болон Паралимпын тоглолтын тасалбарын загварыг Зохион байгуулах хорооноос танилцуулжээ.  

Олимпын нээлт хаалтын ёслолын тасалбар нь цагаан дэвсгэр дээр Бразилийн элбэг хангалуун байдлын бэлгэ тэмдэг болсон ургамлын ногоон өнгийг хослуулсан загвартай  ажээ.

Уралдаан тэмцээний тасалбарууд дээр спортын төрлүүдийг харуулсан дүрс үсгүүдийг янз бүрийн өнгөтэй дэвсгэр дээр байрлуулсан байна.

Тасалбарыг хуурамчаар хийх боломжгүй гэж Зохион байгуулах хороо мэдэгджээ.

Нийт тасалбарын 67 хувь буюу 4 сая тасалбар аль хэдийн зарагдаж дууссан ба одоо 2 сая тасалбарыг худалдаанд гаргахад бэлэн болгоод байна.

Рио-де-Жанейрогийн Олимпын наадам дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг бүх бразилчууд бүрэн  ухамсарлах хэрэгтэй  хэмээн Рио-2016-гийн Олон нийттэй харилцах албаны захирал Марио Андрада уриаллаа. 

Х.Сарнай

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ