“COVAX” санаачилгад 184 улс орон нэгджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-20 11:26:48

ЖЕНЕВ. /Reuters/. COVID-19”-ийн вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын аль алинд шударга хуваарилах үйлсийг санхүүжүүлэх зорилготой “COVAX” олон улсын санаачилгад 184 улс орон нэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.


“Вакцинуудыг тэгш хуваарилах нь нийгмийн өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулах, дэлхийн эдийн засгийг бодитойгоор сэргээх хамгийн хурдан арга зам юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Т.Гербейесусын мэдээлснээр, “COVAX”-д хамгийн сүүлд Эквадор, Уругвай элссэн ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 40.3 сая хүн халдвар авч, 1.1 сая гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. 

Холбоотой мэдээ