Хугацаа хэтэрсэн 3,3 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлүүлж, ахуй үйлчилгээний салбарт оруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-10-21 13:20:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн иргэдэд олгосон хугацаа хэтэрсэн 3,3 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлүүлж, ахуй үйлчилгээний салбарт оруулахаа аймгийн удирдлагууд мэдэгдлээ.


Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний ажилчдын өдрийг тэмдэглэх үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “Иргэдийг ажилтай орлоготой болгоход ахуй үйлчилгээний салбар чухал үүрэгтэй. Тиймээс бид ирэх дөрвөн жилд энэхүү салбарт ажиллаж байгаа иргэдийг түрээсийн дарамтаас чөлөөлөх, гарааны бизнес эхлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зорьж ажиллана. Одоогоор аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаар 6,9 тэрбум төгрөг олгогдсон бөгөөд үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,3 тэрбум төгрөг байна. Бид энэхүү зээлийг буцаан төлүүлэх арга хэмжээ авч, жинхэнэ үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэддээ олгох болно” гэлээ.

Мөн энэ үеэр нийгэмдээ баялаг бүтээж, ажлын байрыг бий болгож байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

 

Холбоотой мэдээ