Цагаан даваанд түр амрах зогсоол байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-20 10:13:56

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагаан давааны ард болон урд талд тус бүр 50 метрийн урт, 9 метрийн өргөнтэй авто зогсоолын ажлыг “Саруул харгуй” ХХК нийт 28.9 сая төгрөгөөр хийж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Түр амрах зогсоолыг хийснээр Цагаан даваагаар зорчин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд түр зогсолт хийн, аюулгүй байдлаа хангах юм. Энэ ажлыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнгөрөгч наймдугаар сард Цагаан давааны замын нөхцөл байдалтай танилцах үеэрээ зогсоол байгуулах газрыг шийдвэрлэж байсан юм. 

Холбоотой мэдээ