ДЭМБ: Европ, Хойд Америк “COVID-19”-тэй тэмцэхдээ Азийн жишгийг дагах хэрэгтэй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-10-20 09:13:02

ЖЕНЕВ. /Reuters/. Европ, Хойд Америк “COVID-19” халдвартай тэмцэх чиглэлд Азийн орнуудын авсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүн бүрийг тусгаарлах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдэгджээ.


“ОХУ багтдаг ДЭМБ-ын Европын бүсэд өнгөрсөн долоо хоногт 8500 хүн халдвараар нас барж, тэдгээр орны тэн хагаст халдварын тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдсэн” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан мэдээлсэн байна.


Сүүлийн саруудад Австрали, Хятад, Япон, БНСУ-ын эрх баригчид халдвар авсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулснаар халдварын тархалтыг бууруулсан юм. Үүнтэй холбоотойгоор тэдгээр улсын иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл нэмэгджээ.


Reuters” агентлагийн тоон мэдээллээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо 40 сая давж, нэг сая гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. 

Холбоотой мэдээ