Коронавирус 4 хүнээс илэрч, батлагдсан тохиолдол 324 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-10-18 14:56:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны албан мэдээллээр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораториуд  462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавируст халдвар илэрчээ.


Монгол Улсад зөөвөрлөгдсөн, “COVID-19” халдвар батлагдсан тохиолдлын тоо 324 болов. ХӨСҮТ-өөс өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.



 

Холбоотой мэдээ