Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын явц 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-16 17:06:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд барьж байгаа мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын явц 50 хувьтай байна.

Нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй барилгын ажлыг “Өгөөмөрөн Шанд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

Дээрх барилгыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Ургамал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” МОН-33113 хамтарсан төслийн хүрээнд барьж буй.

Эл лабораторийн барилга ашиглалтад орсноор орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан мал, амьтны халдварт болон халдварт бус өвчин, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр,хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо, шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх боломжтой аж. 

Холбоотой мэдээ