Хоёр хэсгийн хороон дээр нэмэлт санал хураахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-17 14:03:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймагт хоёр хэсгийн хороон дээр нэмэлт санал хураахаар болжээ. 

Тус аймгийн Ноён сумын Ганзагад багт гурав, Манлай сумын Өгөөмөр багт хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн тул ийн нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна. Уг санал авах үйл ажиллагааг энэ сарын 25-нд хийхээр  товлоод байгааг аймгийн сонгуулийн хорооны нарийн бичиг Х.Түвшин хэллээ.

Үүнээс гадна Ноён сумын Сайран багт нэг иргэн хоёр саналын хуудас уншуулсан асуудал гарчээ. Энэхүү асуудлыг сумын сонгуулийн хороо нь шийдвэрлэхээр буцаажээ.

Холбоотой мэдээ