Биохимийн лабораторид технологийн шинэчлэлийг үе шаттай хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-16 15:10:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-ийн Нэгдсэн лабораторийн Биохимийн лабораторид технологийн шинэчлэлийг үе шаттай хийсээр байна.

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр CobasC311 биохимийн бүрэн автомат анализаторийг суурилуулж, тус лабораторийн мэргэжилтнүүд тогтворжуулах туршилтын шинжилгээг амжилттай хийж дуусгалаа.

Нэгдсэн лабораторийн биохимийн лабораторид шинэчлэл хийснээр прокальцитонин, тропинин-I, глюкозжсан гемоглобин зэрэг цусан дахь халдварын үрэвслийг тодорхойлох боломжтой болж байгаа аж.

Холбоотой мэдээ