Энэтхэгийн анхны Оскарын шагналт Бану Атайяа таалал төгслөө

Дэлхийд | Соёл урлаг
erdenezayaenkhbold@gmail.com
2020-10-16 14:10:17

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Энэтхэгийн алдарт загвар зохион бүтээгч Бану Атайяа 91 насандаа таалал төгсжээ. Тэрбээр 2012 онд тархины хорт хавдраар өвчилсөн бөгөөд сүүлийн жилүүдэд хэвтэрт байсан юм.


Тэрбээр 50 жилийн турш кино урлагийнхантай хамтран ажиллаж, өөрийн загваруудаа алдаршуулжээ. 1983 онд Махатха Гандигийн амьдаралаар сэдэвлэсэн бүтээл түүнийг Оскарын шагналын эзэн болгосон юм. 


Их Британы кино найруулагч Ричард Аттенборохын Энэтхэгийн тусгаар тогтнолын тухай кинонд уригдан ажилласнаар тэрбээр томоохон байр сууринд хүрчээ. Тэрбээр хувцас загварын шилдэг шагналыг Их Британийн дизайнер Жон Молоны хамт гардан авсан байна.


1950 оноос хойш Гуру Дутт, Яаш Чопра, Раж Капоор зэрэг нэрт Энэтхэгийн 100 гаруй сонгодог уран бүтээлүүдэд хувь нэмрээ оруулж, 2001 онд Лагаан киногоороо Оскарт нэр дэвшиж байжээ. Кино урлагт шилдэг хувцас загварыг толилуулж, Энэтхэгийн нэрийг дэлхий дахинд алдаршуулсан тэрбээр кино урлагийн хувцас загварын "шилдэг" зохион бүтээгч байсан юм.

Холбоотой мэдээ