Сонгуулийн санал хураалтад 26-55 насныхан идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-15 19:46:14

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа Ховд аймагт хэвийн үргэлжилж байна.

Энэ сарын 15-ны өдрийн 17:00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчийн 62.75 хувь буюу 33800 иргэн саналаа өгчээ.

Эдгээр сонгогчдыг насны байдлаар авч үзвэл 26-40 насныхан 34.5, 41-55 насны иргэн 31.8 хувь эзэлж байна. Энэ нь 26-55 насны иргэд энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг харуулсан чухал үзүүлэлт гэж Ховд аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ