Булган аймгийн сонгогчдын 17,71 хувь санал өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд 40592 сонгогч санал
өгөхөөс 12.00 цагийн байдлаар 7190 сонгогч буюу 17,71 хувь нь санал өгөөд
байна. Аймгийн хэмжээгээр 75 хэсгийн хороонд санал авах ажлыг зохион байгуулж
байна.
Аймгийн
ИТХ-ын 33 мандатын төлөө 83, сумын ИТХ-ын 340 мандатын төлөө 719 нэр дэвшигч
өрсөлдөж байгаа юм. Одоогоор орорн нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа
хэвийн явж байна гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.