12 жинд шалгалт баталгаажуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-14 16:25:51

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. 

Тус хэлтэс нь Өөрчлөлт, шинэчлэлтийн жил” аяны хүрээнд “Стандарттай хамт эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор

“Дэлхийн стандартын  өдөр - 2020“ нээлттэй хаалганы өдөрлөгийг Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд зохион байгуулав. Мөн энэ үеэр Зуунмод сумын худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид болон ШТС-ын эрхлэгч, түгээгч нарт  сургалт явуулжээ. 

Сургалтад 70 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 56 иргэнийг гарын авлага болон холбогдох стандартаар хангасан бөгөөд Зуунмод сумын цахилгаан хэрэглэгчдийн мөнгөн тооцооны 17 ширхэг цахилгаан тоолуур, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарын ашиглаж буй 12 жинд шалгалт баталгаажуулалт хийсэн байна. 

Холбоотой мэдээ